• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АЛС ГОВЬД АХЛАГЧИЙН ӨДРӨӨР
Нийтэлсэн: 2024-11-23 10:07:40
Үзсэн: 142

АЛС ГОВЬД АХЛАГЧИЙН ӨДРӨӨР
Нийтэлсэн: 2024-11-23 10:07:40 Үзсэн: 142



     Зэвсэгт хүчний 143 дугаар салбарын ахлагчийн бүрэлдэхүүн, зэргэлдээх Баянлиг суманд байрлах Зэвсэгт хүчний 103 дугаар тусгай рот, ОБЕГ-ын Эрэн хайх аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн ахлагч нартай хамтран сум орон нутагт ахлагчийн албыг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.

    Зэвсэгт хүчний 143 дугаар салбарын ротын ахлагч сурагч ахлагч С.Мөнгөн Баянхонгор аймгийн Баянговь сумын Ерөнхий боловсролын 9 жилийн дунд сургуулийн 8,9 дүгээр ангийн сурагчдад мэргэжлээ сонгоход туслах өдөрлөгт оролцож ахлагчийн алба болон хувь хүний хөгжлийн талаар лекц танилцууллаа.

    Мөн энэ сарын 13-ны өдөр тус сумын соёлын төвийн талбайд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчийн бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар явж, урлаг, гардан тулааны үзүүлэх тоглолтыг иргэд олон нийтэд сонирхуулсан юм. Энэ үеэр Төрийн цэргийн болон төрийн алба хаагчдын дунд гар бөмбөгийн тэмцээн, үдшийн цэнгүүнийг зохион байгуулж, орон нутгийн 3 ахмад настанд нүүрсний эрхийн бичиг гардуулж, иргэдийн дунд хөгжөөнт тэмцээн, азтанг шалгарууллаа.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447