• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НЭГДСЭН ТООЛЛОГО ЯВУУЛЖ, ЦЭРГИЙН ТАНГАРАГ ДАВТАВ
Нийтэлсэн: 2024-11-25 10:01:19
Үзсэн: 156

НЭГДСЭН ТООЛЛОГО ЯВУУЛЖ, ЦЭРГИЙН ТАНГАРАГ ДАВТАВ
Нийтэлсэн: 2024-11-25 10:01:19 Үзсэн: 156



      🇲🇳🇲🇳🇲🇳Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлалын бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Улс тунхагласны 100 жилийн ойн нэгдсэн тооллого, цэргийн тангараг давтах, ЗХЖШ-ын ажилтны тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцлоо.

    Цэргийн тангараг давтах ёслолын ажиллагааны үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба Бүгд Найрамдах Улс тунхагласны 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж, Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн өнгөрсөн саруудад олон томоохон ажлуудыг хамтын хүчээр хэрэгжүүллээ. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил" болгон зарласан. Энэхүү ажлын хүрээнд бүтэн жилийн хугацаанд олон ажил, арга хэмжээг зохион байгуулсны нэг томоохон ажил нь “Ахлагчийн чуулга уулзалт” байв. Энэхүү чуулганы үр дүнгээр ахлагчийн албаны хөгжлийн хөтөлбөртэй болохоор болсон, ЗХЖШ-ын Материал техникийн газар болон Тусгай хүчний цэргийн командлалаас зохион байгуулсан хээрийн сургуулиуд, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний “Онол арга зүйн цугларалт”, өвөл, сургуулийн бэлтгэл ажлыг хангах ажлууд, түүний дотор хугацаат цэргийн алба хаагчдын алба хаах орчин нөхцөлийг сайжруулах барилга, тохижилтын ажил зэрэг олон ажил арга хэмжээг амжилттай хэрэгжүүллээ хэмээв.

    Энэ үеэр Улс тунхагласны 100 жилийн ойн баярын цуглааны ажиллагаа боллоо. Цуглааны эхэнд Бүгд Найрамдах Улс тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан ажил, албандаа амжилт гарган ажиллаж буй зарим алба хаагчдыг ЗХЖШ-ын Жуух бичиг, Хүндэт өргөмжлөлөөр шагналаа.

     Мөн ЗХЖШ-т томилогдон ирсэн офицер, ахлагч нар Зэвсэгт хүчний жанжин штабын ажилтны тангараг өргөсөн юм. Тангараг өргөсөн бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын удирдлага ЗХЖШ-ын энгэрийн тэмдгийг гардуулан өгч, ажлын амжилт хүслээ. Цуглааны төгсөлд ЗХЖШ болон Төрлийн цэргийн командлалаас 2023, 2024 онд цэргийн жинхэнэ алба хаасны тэтгэвэр тогтоолгосон алба хаагчид оролцож, Зэвсэгт хүчний Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр ЗХЖШ-ын дарга ахмад дайчдад дурсамж, дурсгалын зүйлийг гардуулан өгч тэдний цаашдын ажил, амьдралд нь эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөлөө.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447