• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

СЛОВЕНИ УЛСАД ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ЭЛЧ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-11-19 18:35:18
Үзсэн: 316

СЛОВЕНИ УЛСАД ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ЭЛЧ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-11-19 18:35:18 Үзсэн: 316



     Монгол Улсын Зэвсэгт хүчин, Европын холбоотой хамтарсан “Жендэрийн тэгш байдлын элч-Монголын энхийг сахиулагчид” төслийн чадавхжуулах сургалт Бүгд Найрамдах Словени Улсад эхэллээ. Европын холбооны дэмжлэгтэйгээр анхлан зохион байгуулагдаж байгаа жендэрийн мэдрэмжид сургах сургалтад Монгол Улсын Зэвсэгт хүчний 20 гаруй алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд энэ нь энхийг сахиулагчдыг аливаа асуудалд жендэрийн мэдрэмжтэй байдлаар шийдвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, тэднийг эх орондоо төдийгүй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд жендэрийн тэгш байдал, хүний эрхийн төлөөх нөлөөллийн үйл ажиллагаанд дуу хоолойгоо нэгтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

    Сургалтын нээлтэд Бүгд Найрамдах Словени Улсын Батлан хамгаалах яамны Олон улсын ажиллагааны хэлтсийн дарга Божан Пипэнбахэр, Европын холбооноос Словени Улсын Любляна хотод суугаа төлөөлөгчийн газрын дарга Жернажа Жак Жэрси нарынхан албаны хүмүүс оролцсон юм. Тэд жендэрийн тэгш байдал бол зөвхөн нэг салбарын асуудал биш, харин нийгэм бүхэлдээ тогтвортой хөгжин цэцэглэхэд шаардлагатай суурь нөхцөл нь. Иймд энэхүү жендэрийн сургалт нь сургалтад хамрагдах цэргийн алба хаагчдын жендэрийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхээс гадна салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ арга барил, туршлагаа солилцоход чухал арга хэмжээ болж буйг сургалтын эхэнд онцлон тэмдэглэв.

   Тэр дундаа хатагтай Жернажа Жак Жэрси “Европын холбооны бодлого зорилт бол өдөр тутмын амьдралд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, энхийг сахиулах үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэхэд чиглэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үедээ Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувиар хүлээсэн үүргээ биелүүлэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны оролцоогоо нэмэгдүүлэх, ялангуяа эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх талаар бодлого барьж ажиллах талаараа зарлаж, дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын хурал зэргийг эх орондоо тогтмол зохион байгуулж байгаа нь жендэрийн талд мэдрэмжтэй улс орон болохыг батлан харуулж байна.

   Энэхүү сургалт нь тэднийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд төдийгүй Монголын нийгэм, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт жендерийн тэгш эрхийн зарчмуудыг хэрэгжүүлж, өндөр түвшний стандартыг баримтлахад нь тусална. Сургалтын үр дүнд олон эерэг нөлөөллийг авчирна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

    Чадавхжуулах сургалтыг НҮБ-ын төлөөлөгчид болоод Итали, Авсрали Улсын жендэрийн чиглэлээр мэргэшсэн цэргийн алба хаагчид удирдан явуулж байгаа бөгөөд 10 гаруй хоногийн туршид үргэлжилнэ. Монгол Улсын цэргийн алба хаагчдыг ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын тасгийн дарга дэд хурандаа Ө.Баярбадрах ахлан оролцож байна. Мөн уг төсөл нь Монгол Улс болон Европын холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм.

                          ЭНХИЙГ ДЭМЖИХ, ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

 

 

 

 

 

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447