Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын бие бүрэлдэхүүний ажиллаж хөдөлмөрлөх орчин, хугацаат цэргийн алба хаагчдын албаа тав тухтай хаах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улсын төсөв, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт болон урсгал засварын хөрөнгөөр 2024 онд 3 цэргийн гал тогоо, 1 цэргийн байрны барилга угсралтын ажил, 29 цэргийн байрны барилгын дээвэр, гадна фасад, 29 галт хэрэглэл, нөөцийн агуулахуудын дээврийн засвар, 13 халаалтын тогоо шинэчлэх, 18 анги, салбарын инженерийн шугам сүлжээний засварын ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
Мөн сүүлийн 16 орчим жилийн хугацаанд төсөв хөрөнгийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан шинэчлэгдээгүй байсан хугацаат цэргийн алба хаагчдын тавилга хэрэгслийг шинэчилж, алба хаах орчин нөхцөлийг дээшлүүлсэн нь бие бүрэлдэхүүний талархлыг хүлээсэн, үр дүнгээ өгсөн ажил болсон юм.