• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“МОНГОЛ ЦЭРЭГ-2024” ПРАКТИК БУУДЛАГЫН ТЭМЦЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАГ ТАМИРЧИД ӨНГӨЛӨВ
Нийтэлсэн: 2024-11-05 10:27:29
Үзсэн: 187

“МОНГОЛ ЦЭРЭГ-2024” ПРАКТИК БУУДЛАГЫН ТЭМЦЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАГ ТАМИРЧИД ӨНГӨЛӨВ
Нийтэлсэн: 2024-11-05 10:27:29 Үзсэн: 187



    Төр, цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг-2024” практик буудлагын спортын II түвшний тэмцээн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд амжилттай явагдаж өндөрлөлөө. Зэвсэгт хүчний баг тамирчид хэд хэдэн төрөлд тэргүүн болон шагналт байр эзэлж, багийн төрөлд илүүрхэж оролцов. Тухайлбал, "Гар буу" стандарт ангилалд 46 буудагч оролцсоноос багийн дүнгээр гуравдугаар байрт хошууч Б.Энхмагнай (ЗХЖШ), хошууч Б.Жанчив (345), хошууч П.Оюунбат (345), ахмад Ч.Мандуул (084) нарын тамирчидтай ЗХЖШ-ын "Falcons" баг шалгарав.

    "АКМ" албаны буудагчдын дундах тэмцээнд хувийн дүнгээр ахлагч Г.Лувсансамбуу (311) тэргүүн байр, багийн дүнгээр ахлах ахлагч Л.Очирбат (350), ахлагч Г.Лувсансамбуу (311), ахлах ахлагч Б.Ням-Эрдэнэ (311), ахлах ахлагч Б.Сүхбат (311) нарын ЗХЖШ-ын баг тэргүүн байр, ахлах ахлагч Э.Батзаяа, ахлах ахлагч Д.Соёлчхүү, ахлах ахлагч Д.Энхбаяр, дэслэгч Ч.Төгөлдөр нарын Зэвсэгт хүчний 084 дүгээр анги дэд байрт тус тус шалгарлаа.

    ПМ бууны төрөлд хувийн дүнгээр ахлах ахлагч Ц.Баясгалан (311) тэргүүн байр, багийн дүнгээр хошууч Ц.Түмэнжаргал (ҮБХИС), хошууч Х.Амарням (015), ахлах ахлагч Ц.Баясгалан (311), ахлах ахлагч Т.Мөнх-Од нарын тамирчидтай ЗХЖШ-ын баг мөн тэргүүн байр эзэллээ. АКМ бууны халз буудлагын төрөлд ахлах ахлагч Д.Энхбаяр (065) тэргүүн байрт шалгарч, медалийн буухиаг үргэлжлүүлсэн юм. Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 200 гаруй алба хаагч оролцож, зургаан төрлөөр цэц мэргэнээ сорин өрсөлдсөн бөгөөд БХЯ, ЗХЖШ-ын баг тамирчид оролцсон гурван төрөлдөө ийнхүү амжилт дүүрэн байлаа.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50446