Зэвсэгт хүчний хэвлэл, олон нийттэй харилцах ажилтнууд чуулж, шинэлэг мэдээллээр мэдлэгээ тэлэн тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар санал солилцож, практик үйл ажиллагаанд суралцлаа. "Батлан хамгаалахын сэргэлт" бодлогыг сурталчлах, мэдээлэл олзворлох, боловсруулах, түгээх, үр дүнг тооцох талаар нэгдсэн ойлголтод хүрсэн нь цугларалтын гол үр дүн болов.
Цэрэг-эх оронч үзлийг сурталчлахад бусдыгаа манлайлсан хошууч М.Хишигбаяр, Э.Хашцахиур нарыг ЗХЖШ-ын шагналаар урамшуулсан нь нийт суралцагчдыг эрч хүч, урам зоригийг бадраалаа. Оролцогчид мэдээллийн үнэ цэн, ач холбогдол өсөн нэмэгдэж байгаа өнөө үед уг ажлын орон тоог албажуулах, техник хэрэгслийг бэхжүүлэх, практикт суурилсан энэ төрлийн сургалт, арга хэмжээг тогтмолжуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.