• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2024-10-13 15:55:31
Үзсэн: 122

ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2024-10-13 15:55:31 Үзсэн: 122



    Ардын хувьсгалын болон Зэвсэгт хүчний 103, Халхын голын байлдааны ялалтын 85, Чөлөөлөх дайны ялалтын 79 жилийн ой, Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штаб, "Эх орны дайчид" ТББ хамтран 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1947-1948 оны Баруун хилийн тулгаралтад оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

    Энэ үеэр ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн аялгуун дор дайнд оролцсон морьт дивизийн Байлдааны туганд ахмад дайчид маань хүндэтгэл үзүүлж, адис авсны дараа ахмад дайчдын алдар гавьяаг алдаршуулж, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид ая дуугаа өргөлөө. Энэхүү үйл ажиллагаанд ЗХЖШ-ын мэргэжилтнүүд,"Эх орны дайчид" ТББ-ын тэргүүн Р.Баяр, "Сүү" ХК-ны ажилтнууд болон ахмад дайчдын гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, иргэд, залуучууд, өсвөр үеийнхний төлөөлөл оролцсон юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447