• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ОЛОН УЛСЫН ЭКО ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МОД ТАРИВ
Нийтэлсэн: 2024-10-07 09:20:21
Үзсэн: 157

ОЛОН УЛСЫН ЭКО ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МОД ТАРИВ
Нийтэлсэн: 2024-10-07 09:20:21 Үзсэн: 157



    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарилтын бэлтгэл ажлыг хангаж, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбуланд байрлах Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн “Эх орончдын мөнх ногоон төгөл”-д 9 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд модны нүх ухах ажлыг хийж гүйцэтгэлээ.

    Мөн Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга дэслэгч генерал Ц.Тогоо 10 дугаар сарын 02-ны өдөр Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын мод тарих ажил хариуцсан алба хаагчидтай уулзалт хийж, Олон улсын цэцэрлэгт хүрээлэнд хэрхэн мод тарих талаар мэдээ, мэдээлэл солилцлоо.

   Энэхүү ажиллагаанд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн Байгаль орчин, экологийн албаны мэргэжилтэн Ц.Баярмаа оролцож, мод тарих үед бие бүрэлдэхүүнд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан юм. Зэвсэгт хүчний Жанжин штабын бие бүрэлдэхүүн Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн “Эх орончдын мөнх ногоон төгөл”-д 10 дугаар сарын 05-ны өдөр 38 ширхэг монос, 38 ширхэг голт бор, 50 ширхэг үхрийн нүд, нийт 126 ширхэг модыг тарьсан юм.

    Мод тарих ажлыг зохион байгуулсны дараагаар цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанаас тавьсан хүсэлтийн дагуу орчны хог болоод модны нүх ухах үед гарсан шороог цэвэрлэх ажлыг хийж, хамтын ажиллагааг өргөжүүлсэн ажил, арга хэмжээг боллоо.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447