• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ЭЕРЭГ ХАНДЛАГА-ХАМТЫН АЖИЛЛАГАА-БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ СЭДЭВТ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
Нийтэлсэн: 2024-10-04 08:59:37
Үзсэн: 164

“ЭЕРЭГ ХАНДЛАГА-ХАМТЫН АЖИЛЛАГАА-БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ СЭДЭВТ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
Нийтэлсэн: 2024-10-04 08:59:37 Үзсэн: 164



    ЗХЖШ-ын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын хэлтэс Зэвсэгт хүчний сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн офицеруудын мэргэжил арга зүй, сургагч багш бэлтгэх сургалт хувь хүний манлайлал, хамт олны эв нэгдлийг бататгах, бүтээлч сэтгэлгээг идэвхжүүлэх, өөрийгөө илэрхийлж бусадтай харилцах ур чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай хамтран 3 өдрийн турш Монголын Үндэсний номын санд амжилттай зохион байгуулан явууллаа. ЗХЖШ-ын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга хурандаа Ү.Хүрлээ Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын сэтгэл зүйн хангалтын үйл ажиллагааны явцад дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сэтгэл зүй, соёл хүмүүжлийн офицеруудын санал сэтгэгдлийг сонсож дэлгэрэнгүй хариултыг өгсөн юм.

  Мөн Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Г.Батдорж, Монголын Үндэсний номын сангийн ерөнхий номын санч Ц.Баярлах нар Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг соён гэгээрүүлэх, цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх офицеруудын их үйлсэд өндөр амжилтыг хүсэн ерөөхийн хамт цаашид хамтран ажиллах үүд хаалга үргэлж нээлттэйг илэрхийллээ. Сургалтад хамрагдсан бүрэлдэхүүн Чингис хаан Үндэсний музейгээр зочлон Монголын түүх, зан заншил, соёлын үнэт өв сан хөмрөгтэй танилцсанаар сургалтаа өндөрлүүлсэн.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74672
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50448