Батлан хамгаалахын сайдын ажлаа хүлээж аваад удаагүй ч "Батлан Хамгаалахын Сэргэлт"-ийн бодлогоо эрчимтэй хэрэгжүүлж эхлээд байгаа УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт дөрөв дэх засаглалынхан гэгдэх хэвлэлийнхэнтэй зангиагүй уулзалтыг зохион байгууллаа. Тэр бээр хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг сэтгүүлчдэд танилцуулснаас гадна сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч чөлөөт ярилцлага өрнүүлэв.