Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Зэвсэгт хүчний 142 дугаар анги буюу ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн ангид ажиллалаа. Төрийн тэргүүн энэ үеэр тус хамт олонд хандаж хэлсэн үгэндээ төрийн болон цэргийн ёслолын хүндтэй, хариуцлагатай үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг танай хамт олонд ямагт талархдаг билээ. Танай ангийн түүхэн замнал, та нөхдийн хичээл зүтгэлээр бахархаж байна хэмээн онцлов. Мөн тэрээр тус ангид тулгамдаад байгаа шаардлагатай зарим асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.