• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АР ТАЛЫНХНЫ ТҮҮХЭН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Нийтэлсэн: 2024-09-30 08:58:59
Үзсэн: 149

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АР ТАЛЫНХНЫ ТҮҮХЭН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Нийтэлсэн: 2024-09-30 08:58:59 Үзсэн: 149



Зэвсэгт хүчний Жанжин штабын Материал техникийн газрын харьяа ангиудын нэгдсэн тусгай тактикийн хээрийн сургууль Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн районд амжилттай зохион байгуулагдаж байна. Сургуулийн удирдагчаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, сургуулийн орлогчоор ЗХЖШ-ын Материал техникийн газрын дарга хурандаа Б.Түвшинтөр, штабын даргаар ЗХЖШ-ын Материал техникийн газрын Материал техникийн хэлтсийн дарга хурандаа Б.Энхболд ажиллаж байна.

1987 оноос хойш дэлгэгдээгүй Зэвсэгт хүчний 20 гаруй ангийг нэгтгэсэн энэхүү сургууль нь Зэвсэгт хүчний үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа хээрийн хөдөлгөөнт техникийн засварын хамгийн том нэгж болов. Байлдааны болоод өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагддаг нэгж техникүүдийг их болон дунд хугацааны засварт оруулж, бэлэн байдлыг хангаж буйгаараа онцлог юм.

   Түүхэн хээрийн сургуулийн явцтай өнөөдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн бүрэлдэхүүн, ЗХЖШ-ын ар талын албанаас тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмадууд танилцаж, зэвсэглэл, техникийг хэрхэн нүүлгэн шилжүүлж, завсарлан шинэчилж, үйл ажиллагаандаа ашиглахад бэлэн болгож буйтай танилцсан юм.

   Сургуулийн талаар бэлтгэлд байгаа хурандаа Б.Хадбаатар ярихдаа ар талынхны хээрийн сургууль түүхэн үйл явдал байсныг онцолж, зэвсэглэл, техникийн засвар үйлчилгээг нэг дор цогцоор нь хийсэнд талархаж буйгаа илэрхийлсэн бол бэлтгэл хошууч Б.Гансүх, бэлтгэл ахлагч Э.Чимэдцэрэн нар “Алба хааж байхдаа үзээгүй хамгийн сайхан сургуулийг өнөөдөр үзлээ” гэв. Тэд зэвсэглэл, техник гэдэг цэргийн хүний гол багаж хэрэгсэл. Түүний засвар үйлчилгээг нь ингэж цогцоор нь хийх хэрэгцээ шаардлага байгааг анзаарч, мэдэрч, өнөөдрийн сургуулийг зохион байгуулж буй ЗХЖШ-ын удирдлагуудад талархаж байна гэлээ.

   Хээрийн сургуулиар Зэвсэгт хүчний ... дугаар ангиудын засварын бүлгүүд техник хэрэгслийг эд ангиар нь салгаж, эргүүлэн угсарч, асааж унаад давхих бол нөгөө хэсэг нь амтат талх, зоогоор дайлж, "Цэрэг хаана байна, бид тэнд" хэмээх Зэвсэгт хүчний ар талынхны уриалгыг бүрэн утгаар нь хэрэгжүүлж байсан юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74672
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69607
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50448