• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ЭХ ОРОНЧ СУРАЛЦАГЧ"-ИЙН ГУРАВДУГААР ЭЭЛЖИЙНХЭН АЯЛАЛДАА ГАРЛАА
Нийтэлсэн: 2024-09-27 08:51:00
Үзсэн: 110

"ЭХ ОРОНЧ СУРАЛЦАГЧ"-ИЙН ГУРАВДУГААР ЭЭЛЖИЙНХЭН АЯЛАЛДАА ГАРЛАА
Нийтэлсэн: 2024-09-27 08:51:00 Үзсэн: 110



    Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Батлан хамгаалах яам, Боловсролын яам, Хууль зүй, дотоод хэргийн яамдын хамтран зохион байгуулж буй “ЭХ ОРОНЧ СУРАЛЦАГЧ” арга хэмжээний 3 дугаар ээлжийн тойрон аялал эхэлж байна. Энэ удаагийн тойрон аялалд Баянгол дүүргийн 73 дугаар сургууль, Номт наран сургууль, Эрдмийн ундраа сургууль, Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 88 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургууль, Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн ахлах ангийн 240 гаруй суралцагч хамрагдаж, нийслэлээс Дархан, Сэлэнгэ аймгуудыг зорин замдаа гарлаа.

  "Эх оронч суралцагч” арга хэмжээ нь ахлах ангийн суралцагчдад эх орны тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, байгаль, эх дэлхий, түүх, соёлоо хайрлан хамгаалах мэдлэг ойлголтыг олгох зорилготойгоос гадна төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг өөрийн биеэр үзэх боломжийг олгож буй томоохон зорилтот үйл ажиллагаа юм.

   Аяллын бүрэлдэхүүн Дархан-Уул аймагт байрлах Зэвсэгт хүчний 330 дугаар Мотобуудлагын тусгай батальон, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги болон Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0101 дүгээр анги , 0243 дугаар ангиудын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Сайханы хөтөл, Тужийн нарс зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, үүх түүхтэй танилцана.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74672
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50448