Дархан-Уул аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай гуравдугаар ээлжийн аялагч хүүхдүүд танилцаж байна. Тэд өнөөдөр Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн гал унтраах автомашин, гал түймэр унтраах багаж хэрэгсэл, эрэн хайх аврах бүлгийн эрэлч нохой, аврах багаж хэрэгсэл болон гал унтраах үзүүлбэрүүдтэй танилцлаа. Мөн Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн үйл ажиллагаа, байлдааны зэвсэглэл, техниктэй танилцан дурсгалын зураг татууллаа. "Эх оронч суралцагч" гурав дахь аялал үргэлжилж байна.