• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ИРГЭН-ЦЭРГИЙН ХАРИЛЦААГ БЭХЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-09-13 14:56:22
Үзсэн: 245

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ИРГЭН-ЦЭРГИЙН ХАРИЛЦААГ БЭХЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-09-13 14:56:22 Үзсэн: 245



     БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн мотобуудлагын батальоноос НҮБ болон орон нутгийн иргэд хоорондын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, НҮБ-ын үйл ажиллагааг эергээр сурталчлан таниулах зорилготой цогц арга хэмжээг Парианг аймагт зохион байгууллаа.

     

 

   Мотобуудлагын батальоны томилгоот бүлгийн бүрэлдэхүүн Парианг аймгийн “Гумриак”-ын асрамжийн дунд сургуулийн сурагчдад нэн шаардлагатай 40 гаруй нэр төрлийн 1124 ширхэг сургалтын материал, хувцас хэрэгслийг гардуулан өгч, төгсгөлд нь тус сургуулийн сурагчидтай хөл бөмбөг болон волейболын нөхөрсөг тоглолтыг хийж эв эеийг эрхэмлэн, халуун дулаан уур амьсгалыг цогцлоосон нэгэн өдрийг өнгөрүүллээ.

   Үргэлжлүүлэн Парианг аймгийн орон нутгийн эмнэлэгт ажиллаж нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, хамгаалах хувцас хэрэгслийг бусад зүйлсийн хамтаар эмнэлгийн удирдлагуудад гардуулан өгсөн юм. Энэ үеэр тус аймгийн эрүүл мэндийн сайд Няанбол Миакер хүрэлцэн ирж эмнэлэгт нэн шаардлагатай байгаа зүйлсийг хандивлаж, эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулах боломж бололцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдад талархал илэрхийллээ.

    Томилгоот бүлгийн бүрэлдэхүүн цааш хөдөлгөөн үйлдэж “UNHCR” буюу НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд байгууллагатай хамтран Парианг аймгийн Жамжанг сууринд байрлах дүрвэгсдийн хуаранд ажиллаж хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг нэн шаардлагатай байгаа 200 гаруй хүүхэд, эмэгтэйчүүдэд 700 гаруй хувцас, хүүхдийн тоглоом, хичээлийн хэрэглэлийг 15 нэр төрлийн бусад зүйлсийн хамтаар гардуулан өглөө.

   Түүнчлэн мотобуудлагын батальоноос иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд “AMERICA'S GOT TALENT”, “BRITAIN'S GOT TALENT” тэмцээнд амжилттай оролцож, алтан баззерийн эзэн болсон БНӨСУ-ын хөрш зэргэлдээ улс болох Уганда Улсын Кампала хотын асрамжийн газрын бүтэн өнчин хүүхдүүдэд гарын бэлгийг хүргүүлж цаашдынх нь уралдаан, тэмцээнд өндөр амжилтыг хүсэн ерөөсөн юм.

   

   

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74672
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69607
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50448