• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-09-11 16:03:13
Үзсэн: 259

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-09-11 16:03:13 Үзсэн: 259



    Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр /2024.09.11/ Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны спорт зааланд боллоо. Нээлтийн ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч хурандаа Э.Цог-Эрдэнэ, МУХБ, Гавьяат тамирчин, дархан аварга, Алдар спорт хорооны дарга хурандаа Г.Өсөхбаяр, Монголын Хөл бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж, Регбигийн Холбооны Ерөнхий шүүгч Б.Мандах, Энэхүү тэмцээний шүүгчийн бүрэлдэхүүний ахлагч улсын шүүгч н.Дашжаргал, Төрлийн цэргийн командлал, удирдах газрын газар, хэлтсийн дарга нар, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нарын хүндэт зочид болон Зэвсэгт хүчний тамирчид оролцлоо.

   Тэмцээний нээлтийн ажиллагаанд зориулж ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар үг хэлэхдээ Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний баг тамирчдаа төлөөлөн паралимпийн 17 дугаар наадмаас алт, мөнгөн медалиуд, шагналт 5 дугаар байр, Дэлхийн туухай өргөлтийн хошой аварга болсон зэрэг тамирчдын амжилтыг бахархан онцлохын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдсан “Ахлагчийн шилдэг бүлэг шалгаруулах тэмцээн”, “ Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнээс байнгын бүрэлдэхүүний салаа, эмэгтэй тасаг, хугацаат цэргийн алба хаагчдын салааны бүрэлдэхүүн алт, мөнгөн медаль хүртсэн олон бахархам амжилтуудтай онцлох жил болж байгааг дурдсан юм.

    Энэхүү нийтийн биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд БХЯ, Барилга захиалагчийн алба, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалууд, удирдах газар, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагууд, ахмад дайчдын багийн 2000 гаруй тамирчин, дасгалжуулагч оролцож байгаагийн дотор Олон улсын хэмжээний мастер 10, спортын мастер 50, цэрэгжлийн спортын мастер, дэд мастер 70, цэрэгжлийн спортын зэрэгтэй тамирчид 100 гаруй оролцож байгаа нь тэмцээний ач холбогдол, нэр хүнд, өрсөлдөөн ширүүн болохыг илтгэн харуулж байна.

   Мөн энэ үеэр Цэрэгжлийн спортын төрөлд Монгол Улсын Спортын мастер, дэд мастерын болзол хангасан Зэвсэгт хүчний зарим тамирчдад мастерын үнэмлэх, тэмдгийг хүндэт зочид гардуулсан юм. Энэхүү нээлтийн ажиллагаанд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин МУГЖ Б.Батбаатар, дуучин н.Мөнхдэмбэрэл нар Зэвсэгт хүчний тамирчин дайчдадаа амжилт хүсэж, ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74672
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69607
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50448