• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАЛХЫН ГОЛЫН ЯЛАЛТЫН 85 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ЁСЛОЛ ХАЛХ ГОЛ СУМАНД ҮРГЭЛЖИЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-08-30 09:30:50
Үзсэн: 134

ХАЛХЫН ГОЛЫН ЯЛАЛТЫН 85 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ЁСЛОЛ ХАЛХ ГОЛ СУМАНД ҮРГЭЛЖИЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-08-30 09:30:50 Үзсэн: 134



    Энэхүү түүхэн ялалтын үнэ цэн, ач холбогдлыг Монгол Улсын иргэд, хүүхэд, залуучуудад ойлгуулан сурталчлах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, эх орончдын гэгээн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх зорилготой үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу Дорнод аймгийн Халх гол суманд зохион байгуулагдлаа.

   Энэ хүрээнд Ялалтын хөшөө, БНМАУ ын баатар Л.Дандар, Ерөн баатрын хөшөө, Хилчин дайчдын хөшөө, Яковлевын танкчдын хөшөө, Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, төв талбайд төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчид оролцсон цэргийн ёслолын жагсаал, баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болон үдшийн цэнгүүн, ёслолын буудлага боллоо.

  Уг хүндэтгэл, ёслолын ажиллагаанд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Ажлын албаны дарга хошууч генерал Д.Ариунболд, ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар, ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын нарийн бичгийн дарга, БХЯ-ны газрын дарга хурандаа Р.Энхболд, ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч хошууч генерал Х.Лхагвасүрэн нарын албаны төлөөлөгчид, орон нутгийн удирдлагууд оролцлоо.

 

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74673
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69608
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50449