• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН ЧУУЛГА ИХ ЯЛАЛТЫН ЗАМЫГ ЭГШИГ УЯНГААР ДАРХАЛЛАА
Нийтэлсэн: 2024-09-02 09:22:00
Үзсэн: 161

ЦЭРГИЙН ЧУУЛГА ИХ ЯЛАЛТЫН ЗАМЫГ ЭГШИГ УЯНГААР ДАРХАЛЛАА
Нийтэлсэн: 2024-09-02 09:22:00 Үзсэн: 161



    Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн энэ өдрүүдэд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр Дорнын уудам талыг зорьж, тоглолт уран бүтээлээ толилуулан, дайчин ялалт, хамтын нөхөрлөл, тусгаар тогтнолын үнэ цэнийг сурталчиллаа. Тус чуулгын хамт олон Хэнтий, Дорнод аймгийн иргэд, эдгээр аймгуудад байрлах Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид болон Монгол Улс, ОХУ-ын хамтарсан “Сэлэнгэ-2024” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцсон хоёр орны дайчдад зориулсан хүндэтгэлийн тоглолтоо амжилттай толилуулж, тэдний талархлыг хүлээсэн юм.

   Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн тоглолт нь "Халхын голын түүхэн ялалт", "Хамтын нөхөрлөлийн үнэ цэн", "Энх цагийн дуулал" гэсэн гурван хэсгээс бүрдсэн бөгөөд ЦДБЭЧ-ын Найрал дуучид, Бүжигчид, Эстрад симфони найрал хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов. Уг тоглолтын хормейстерээр СТА, дэслэгч Б.Мөнгөнчимэг, ерөнхий бүжиг дэглээчээр СТА, хошууч Ш.Дамдинбазар, ерөнхий удирдаачаар СТА, дэд хурандаа Д.Одгэрэл, хөтлөгчөөр СГЗ, дэд хурандаа Р.Өнөржаргал, ерөнхий найруулагчаар СТА, дэд хурандаа Б.Энхбаяр, концертын захирлаар ЦДБЭЧ-ын дарга, СТӨ-ний ерөнхий менежер, СГЗ, хурандаа Г.Золзаяа нар ажиллав.

   Мөн тус хамт олон Дорнод аймгийн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд нээсэн ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал, Г.К.Жуковын хөшөөний нээлт, Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын ажиллагаа, баярын хурал, Ялалтын баярт зориулсан үдшийн цэнгүүнд оролцон уран бүтээлийнхээ дээжийг өргөн барьсан юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74673
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69608
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50449