• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТОЙРОН АЯЛЛЫНХАН САЙХАН ДУРСАМЖ БҮТЭЭСЭНДЭЭ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА
Нийтэлсэн: 2024-08-30 15:45:29
Үзсэн: 163

ТОЙРОН АЯЛЛЫНХАН САЙХАН ДУРСАМЖ БҮТЭЭСЭНДЭЭ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА
Нийтэлсэн: 2024-08-30 15:45:29 Үзсэн: 163



     Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойн хүрээнд зургаа дахь удаагаа зохион байгуулсан “Дайчин нөхөрлөлийн замаар” сэдэвт Монгол-Орос залуусын хамтарсан тойрон аялал амжилттай өндөрлөөд байгаа билээ. Эрхүүгээс Халхын гол хүртэл үргэлжилсэн тус аялалд Оросын Холбооны Улсаас оролцсон залуус манай төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмадуудтай уулзаж, халуун дотно яриа өрнүүлсэнээс гадна Батлан хамгаалахын яамаар зочилж, удирдлагуудын төлөөлөлтэй уулзаж, дурсгалын зураг татууллаа.

     Хоёр орны ард түмний хамтдаа байгуулсан түүхэн ялалтын үнэ цэн, ач холбогдлыг орчин үеийн хүүхэд, залууст ойлгуулан таниулах, ахмад үеийнхээ баатарлаг үйл хэргээр бахархах үйлсэд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа уламжлалт тойрон аяллыг санаачлагч Оросын Холбооны Улсын "Ветеран" сангийн Эрхүү мужийн салбарын дарга, тойрон аяллын Оросын талын удирдагч Торский Олег Игорьевич тэргүүтэй оросын багийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар тэргүүтэй батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагуудаас гадна Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Батлан хамгаалахын сайдын дэргэдэх ахмадын зөвлөлийн дарга хошууч генерал Д.Магсаржав нар хүлээн авч уулзсан юм.

     Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Халхын голын байлдаан болсон түүхт газар нутгийг биеэр үзэж, Монгол-Зөвлөлтийн баатарлаг дайчдын гавьяат үйлсийн талаар дуулж мэдэрсэн залуус сайхан дурсамж бүтээгээд ирсэндээ тун сэтгэл хангалуун байлаа.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74673
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69608
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50449