• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХОЁР ОРНЫ ДАЙЧДЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-08-27 09:13:46
Үзсэн: 111

ХОЁР ОРНЫ ДАЙЧДЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-08-27 09:13:46 Үзсэн: 111



    Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойг Монгол Улс даяар энэ өдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Түүхт ойг тохиолдуулан өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод ёслол хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар Г.К.Жуковын хөшөөг Найрамдал цэцэрлэгт хүрээлэнд босголоо. Түүнчлэн Монголын дайчдын хөшөө болон Зөвлөлтийн баатар нисгэгчдийн хөшөөнд Монгол Улс, ОХУ-ын албаныхан цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, үе үеийн ЗХЖШ-ын дарга нар, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Евсиков Алексей Николаевич, Бүгд Найрамдах Буриад Улсын Монгол Улстай хамтран ажиллах сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевич албаныхан болон ахмад дайчин Ц.Чимидцэрэн, Я.Өсөх нарын хүндтэй зочид оролцож, энх цагийг үлдээсэн баатруудын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74673
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69608
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50449