• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 123 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2024-08-04 17:04:16
Үзсэн: 80

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 123 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2024-08-04 17:04:16 Үзсэн: 80



     УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Зэвсэгт хүчний ангиудад ажиллах анхны уулзалтаа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүнээс эхлүүллээ.  Уулзалтын үеэр тэрээр цэргийн алба хаагчид, тэр дундаа ахлагч нарын ажиллах орчин, нөхцлийг сайжруулах, хуучирч муудсан зэвсэг, техникийг орчин үеийн болгож шинэчлэх, алба хаагчдын цалингийн нэмэгдэлд анхаарах гэх мэт олон чухал асуудал хөндөгдөж байгааг онцолж, шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

    Мөн “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд тус төлөвлөгөө батлагдсанаар зэвсэг, техникийн шинэчлэлийн эдийн засаг, санхүүгийн эх үүсвэр баталгаажиж, үе шаттайгаар хэрэгжүүлэх боломж бүрдэх тухай ч дурдсан юм.

   Түүнчлэн Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагыг хүний хөгжлийн орчин болгох, салбарын алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын алба хаах хугацаанд амьдрах, ажиллах нөхцөлийг дээшлүүлэх, алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх, мөн байнгын бүрэлдэхүүний цалин хөлс, нэмэгдлийг үе шаттайгаар нэмэгдүүлэхэд миний бие онцгойлон анхаарал хандуулж ажиллана гээд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхны ажил албанд өндөр амжилт хүслээ.

   Тэрээр уулзалтынхаа төгсгөлд тус ангийн Сургалтын төвийг түшиглэн явагдаж байгаа "Оюутан цэрэг-2024" сургалтын үйл ажиллагаатай танилцлаа. "Цэрэг амьдрал бол нэгэн насны хэзээ ч мартагдашгүй, юугаар ч сольшгүй жинхэнэ үнэ цэнтэй нөхөрлөлийг бий болгодог" хэмээн онцолж, цэргийн албаа нэр төртэй хаахыг баруун бүсийн аймгуудын оюутан цэргүүдэд захисан юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74674
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69609
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50450