• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ИРЭЭДҮЙН ГЕНЕРАЛУУД-2024” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
Нийтэлсэн: 2024-08-06 16:51:39
Үзсэн: 74

“ИРЭЭДҮЙН ГЕНЕРАЛУУД-2024” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
Нийтэлсэн: 2024-08-06 16:51:39 Үзсэн: 74



    Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойн хүрээнд хүүхэд, залуусын бие бялдрыг хөгжүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор "Ирээдүйн генералууд" цогцолбор тэмцээнийг 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 8 дугаар сарын 6-ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань сум дахь Хил хамгаалах Ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвд амжилттай зохион байгууллаа. Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалаас нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залууст цэрэг эх оронч үзэл, хүмүүжлийг олгох, зөв-аюулгүй амьдрах арга ухаанд сургах, үндэсний өв соёл, ёс заншлыг өвлүүлэн үлдээх зорилгоор “Байгальд амьдрах арга ухаан” төслийг 2023 оноос эхлэн санаачлан хэрэгжүүлээд байгаа билээ.

  Тус төслийн сургагч багш нар “Ирээдүйн генералууд-2024” цэрэгжүүлсэн цогцолбор тэмцээнд оролцож буй 150 гаруй хүүхэд залууст нас, сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтыг өртөөчилсэн хэлбэрээр зохион байгуулсан. Сургалтын төгсгөлд заагдсан хичээлүүдийг цэргийн албаны өвөрмөц онцлог, цэрэгжлийн спорттой хослуулан “Буухиа” тэмцээн хэлбэрээр зохион байгуулснаар хүүхэд, залуус өөрсдийн сурсан зүйлсээ бататган, ур чадвараа ахиулсан төдийгүй нэг зорилготой, нэг хүсэл тэмүүлэлтэй, нэг баг, хамт олон болон төлөвшиж чадсан юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74674
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69609
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50450