• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ХАМТАРСАН “НҮҮДЭЛЧИН ЗААН-2024” СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Нийтэлсэн: 2024-08-07 16:47:20
Үзсэн: 73

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ХАМТАРСАН “НҮҮДЭЛЧИН ЗААН-2024” СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Нийтэлсэн: 2024-08-07 16:47:20 Үзсэн: 73



      Монгол Улс болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал бол зохион байгууллагддаг “Нүүдэлчин заан-2024” хоёр улсын тусгай хүчний хамтарсан хээрийн сургалт, дадлага 16 дахь удаагаа явагдаж байна. Энэ жилийн хувьд уг сургууль БНЭУ-ын Мегхалаяа мужийн Шилун дүүрэгт орших БНЭУ-ын Зэвсэгт хүчний Цэргийн сургалтын нэгдсэн төвд 7 дугаар сарын 03-ны өдрөөс 17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

     Сургуулийн хаалтын ёслолын ажиллагаа БНЭУ-ын Умрой дахь олон улсын сургалтын төвд явагдсан бөгөөд БНЭУ-ын талаас Зүүн бүсийн корпусын командлагч дэслэгч генерал Зубин Минвалла, бригадын захирагч бригадын генерал Маюур Шикаркар, Олон улсын хамтарсан сургуулийн удирдагч хурандаа СБ Мунноли, Монгол Улсын талаас ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар, Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч хурандаа Ж.Молорболд, БНЭУ-ын цэргийн атташе хурандаа О.Заяат, сургуулийн удирдагч Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч хурандаа Б.Олзбаяр болон сургуульд оролцогч хоёр улсын цэргийн алба хаагчид оролцсон байна.

    Хоёр улсын хамтарсан сургууль 2004 онд Монгол Улсад зохион байгуулагдахад анх хамрагдаж байсан Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн бие бүрэлдэхүүн уг сургуульд дахин оролцсоноос гадна хоёр талаас тодорхой тооны эмэгтэй цэргийн алба хаагчид эрчүүдтэй мөр зэрэгцэн суралцаж, туршлагаа хуваалцаж буйгаараа онцлог байсан юм.  "Нүүдэлчин заан" сургуульд хоёр улсын цэргийн алба хаагчид оролцсоноор цэргийн ажиллагааны арга тактик, дадлага, ур чадвараа нэмэгдүүлсний зэрэгцээ цэргийн алба хаагчдын эв нэгдлийг эрхэмлэсэн найрсаг харилцаа бэхжиж, түүх, соёл, зан заншил, уламжлалаараа харилцан туршлага солилцож чадсан чухал ач холбогдолтой дадлага, сургалт болж өндөрлөлөө.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74674
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69609
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50450