• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН” ХУРАНДАА Б.ОТГОНБАЯРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-07-09 14:29:27
Үзсэн: 449

“СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН” ХУРАНДАА Б.ОТГОНБАЯРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-07-09 14:29:27 Үзсэн: 449



   Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга хурандаа Б.Отгонбаяр “Соёлын гавьяат зүтгэлтэн“ цол хүртсэн юм. Батлан хамгаалахын сайдын зөвлөл, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын зөвлөл түүнийг өнөөдөр (2024.07.09) хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

   Түүний Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд 38 жил хөдөлмөрлөж, Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, соёл, урлагийг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр үр бүтээлтэй ажилласныг нь өндрөөр үнэлж энэхүү эрхэм цолыг хүртээлээ.

  Соёлын гавьяат зүтгэлтэн хурандаа Б.Отгонбаяр нь 10 орчим номыг бие дааж болон хамтран бичиж, цэрэг-эх орны сэдэвт 30 орчим дууны шүлэг тэрлэж, Монгол бөхийн өргөө, Ховд, Увс аймгийн төв болон сумдад өөрийн уран бүтээлийн тайлан тоглолтуудаа хэд хэдэн удаа хийсэн билээ. Мөн Ирак болон Сьерра Леон улсад энхийг дэмжих ажиллагаанд Сургалт, соёл хүмүүжлийн офицер, хэвлэлийн төлөөлөгчөөр үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсэн гавьяатай билээ.

   Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ “Зэвсэгт хүчний Жанжин штабаас төрсөн анхны Соёлын гавьяат зүтгэлтэн болж буйд баяр хүргэж, Зэвсэгт хүчний мэдээлэл сурталчилгаа, соёл хүмүүжлийн ажлыг олон жил үр бүтээлтэй гүйцэтгэж, цэрэг, дайчдаа соён гэгээрүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж өнөөдөр ийнхүү төрийн эрхэм цолны эзэн болсонд баяр хүргэе, танаас Зэвсэгт хүчний олон залуус бодит үлгэр жишээ авдаг гэдэгт итгэж байна “ гэдгийг онцолсон юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74676
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69611
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50452