Монголын хамгийн анхны, хамгийн том олон улсын хөгжмийн наадам болох Playtime фестивальд ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн "MGL Brass Band" анх удаа оролцож THIRD тайзан дээр уран бүтээлээ толилууллаа. Mgl brass хамтлаг анх 2011 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсад "Цэргийн хөгжим үүсэж хөгжсөний 110 жилийн ой"-г тохиолдуулан тус фестивальд оролцогчдод үлээвэр хөгжмийг сурталчлан таниулах зорилгоор оролцсон юм.
Тус хамтлагийн 40 минутын турш үргэлжлэх тоглолтыг Монголын амьд хөгжим сонирхогчид төдийгүй гадаадын уран бүтээлчид халуун алга ташилтын дор үзэж сонирхож, гайхалтай ур чадвартай байгааг илэрхийлж байв. Playtime фестивалийн THIRD тайзан дээр тус наадмын хамгийн содон, онцлох хамтлагууд үзүүлбэрээ толилуулдаг ба тус тайзны анхны үлээвэр хөгжимчид нь Mgl brass band байлаа.