• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“МӨРӨӨДӨЛ ДҮҮРЭН ЭХ ОРОНЧ ХҮҮХДҮҮД” ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-06-25 10:59:27
Үзсэн: 345

“МӨРӨӨДӨЛ ДҮҮРЭН ЭХ ОРОНЧ ХҮҮХДҮҮД” ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-06-25 10:59:27 Үзсэн: 345



   Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалаас нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуучуудад монголчуудын нүүдэлчин ахуй амьдрал, эх хэл, түүхэн гавьяа, соёл уламжлалт ёс заншлын талаар мэдлэг олгох, үндэсний бахархал, эх оронч үзэл бодлыг төлөвшүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, говь цөл, уул, ой ширэнгэ, гол мөрөн, цаг агаарын эрс тэс нөхцөлд хэрхэн зөв аюулгүй амьдрах арга ухаанд сурган, өөртөө болон анд нөхөртөө эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадварыг олгох зорилгоор 2023 оноос “Байгальд амьдрах арга ухаан” төслийг анх санаачлан хэрэгжүүлж эхэлсэн билээ.

   XXI зууны хүүхэд залуус цахим орчинд хэт их донтож, байгаль эх дэлхий, өв соёлоосоо тусгаарлагдсан. Энэ нь тэдгээр хүүхэд залуучууд цахим орчинд дахь худал хуурмаг, бусармаг, хийсвэр орчныг өөртөө бүрдүүлэн амьдралын үнэн бодит, хэрэгцээт аж амьдралаас хөндийрч сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн байдлаа улам бүр алдаж, бусдаас тусгаарлагдах, зан авир хэрцгий догшин болох, мөрийтэй цахим орчинд донтон тоглох, гэр бүл салалт, амиа хорлох, гэмт хэрэгт холбогдох, мөн холбогдогч болох хүртэл ноцтой үйлдэл үзүүлэх нь улам бүр ихсэж байна.

   Тэгвэл энэ жил Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тусгай хүчний цэргийн командлал, Тусгай хүчний нэгтгэл ангиудын цэргийн алба хаагчдын хүүхдүүдэд зориулан “Мөрөөдөл дүүрэн эх оронч хүүхдүүд” төслийг “Сансар” зуслангийн хамт олонтой хамтран хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төсөл нь цэргийн алба хаагчдын хүүхдүүдийг нас, сэтгэхүйн онцлогт нь тохируулан Монгол үндэсний ёс заншил, амьдрах арга ухааныг тоглоом, дасгалын аргаар ойлгуулж, Ирээдүйн зөв эх оронч хүмүүжилтэй монгол иргэнийг бий болгох, төлөвшүүлэх явдал юм. Монгол улсын ирээдүй болсон хүүхэд, залуус инээд, хөөр баяраар дүүрэн итгэл төгс нээлтийн арга хэмжээгээ эхлүүллээ.

 

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74676
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69611
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50452