• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАЯНХОНГОР АЙМГИЙН “ӨВГӨНЖАРГАЛАНТ” ЗУСЛАНД “БАЙГАЛЬД АМЬДРАХ АРГА УХААН” ТӨСӨЛ ХЭРЭГЖЛЭЭ
Нийтэлсэн: 2024-06-25 10:54:51
Үзсэн: 306

БАЯНХОНГОР АЙМГИЙН “ӨВГӨНЖАРГАЛАНТ” ЗУСЛАНД “БАЙГАЛЬД АМЬДРАХ АРГА УХААН” ТӨСӨЛ ХЭРЭГЖЛЭЭ
Нийтэлсэн: 2024-06-25 10:54:51 Үзсэн: 306



    Баянхонгор аймгийн “Өвгөнжаргалант” зуслан нь 1962 онд байгуулагдсан бөгөөд 62 жилийн түүхтэй. Тус зуслан нь улсын хэмжээнд хувьчлагдаагүй 5 зуслангийн нэг бөгөөд Баянхонгор аймгийн төвөөс 70 км зайд оршдог. Хөгжлийнхөө 60 гаруй жилийн түүхэнд хүүхэд, багачуудын амралт, аялалд тодорхой нөлөө үзүүлж ирсэн түүхэн уламжлалтай юм.

   Хүүхэд залуучуудад цэрэг эх оронч хүмүүжил, зөв-аюулгүй амьдрах арга ухаан, үндэсний өв соёл, ёс заншлыг өвлүүлэн үлдээхээр зорин ажиллаж буй Тусгай хүчний цэргийн “Байгальд амьдрах арга ухаан” төслийн 5 сургагч багш Баянхонгор аймгийн Өвгөнжаргалант зусланд энэ сарын 16-ны өдрөөс 22-ны өдрүүдэд томилогдон үүрэг гүйцэтгэжээ.

   Сургагч багш нар тус зуслангийн 2 дугаар ээлжийн Баянхонгор аймгийн 180 сурагч, 3 дугаар ээлжийн Ховд аймгийн 40 сурагч, Говь-Алтай аймгийн 66 сурагч, Баянхонгор аймгийн 140, нийт 426 сурагчдад 10 төрлийн хичээлээр 20 цагийн сургалтыг зохион байгуулаад байгаа юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74676
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69611
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50452