• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙНХЭН ЭРГЭН ТОЙРНОО НОГООН ХӨГЖЛИЙН ОРЧИН БОЛГОВ
Нийтэлсэн: 2024-06-19 14:01:22
Үзсэн: 358

ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙНХЭН ЭРГЭН ТОЙРНОО НОГООН ХӨГЖЛИЙН ОРЧИН БОЛГОВ
Нийтэлсэн: 2024-06-19 14:01:22 Үзсэн: 358



    Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан удахгүй тохиох түүхт 80 жилийн ойгоо угтаж, цэргийн албаны орчин нөхцөлийг дээшлүүлэх, сургалт бэлтгэлийг орчин үеийн чиг хандлагатай нийцүүлэн сайжруулах хүрээнд олон ажил санаачлан хэрэгжүүлж байна. Үүний нэг жишээ нь ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зорилтод ажил бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудад ногоон хотхон байгуулах “Эко-Ногоон хотхон” төслийг хэрэгжүүлэх хүрээнд сүүлийн жилүүдэд энэ талд онцгой анхаарч байгаа юм.

    Жилд дунджаар 5000 хүртэлх модны суулгацыг шинээр тарьж, арчлан ургуулж байгаа ба орчны өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, алба хаагчдад илүү ая тухтай орчин бүрдүүлэх зорилгоор түүнийг дагасан бүтээн байгуулалтыг ч гүйцэтгэж байна. Саяхан “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг тохилдуулан хамт олноороо “Ахлагчийн төгөл”-ийнхөө ногоон байгууламжийг улам өргөжүүлж, агч, буйлс зэрэг 400 гаруй модны суулгацыг тарьсан билээ. Түүхт 80 жилийнхээ ойг угтаж, хугацаат цэргийн байраа бүрэн шинэчилж, орчны ногоон байгууламжаа нэмэгдүүлэхийн сацуу хиймэл нуурыг ч удахгүй ашиглалтад оруулахаар хамт олноороо ажилласаар байна.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74676
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69611
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50452