Монгол Улсын Зэвсэгт хүчин, Канад Улсын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Ажиллагааны төлөвлөлт” олон улсын сургалтыг энэ сарын 3-ны өдрөөс 7-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтад Канад Улсын 4 сургагч багш болон Монгол Улс, Бангладеш, Индонез, Балба, Пакистан, Филиппин, Сингапур, Тайланд, Зүүн Тимор зэрэг 9 улсын 40 гаруй офицерууд оролцсон юм.
Сургалтын хаалтын ёслолд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани, ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав нар оролцож, үг хэллээ. Сургалтад оролцогчдыг төлөөлж Зүүн Тимор Улсаас оролцогч дэслэгч Ажасусто хэлсэн үгэндээ "Энэхүү сургалтаар ажиллагааны төлөвлөлтийн талаар маш их зүйлийг сурлаа" хэмээн онцлов.
Энэхүү сургалтын зорилго нь олон улсын нэгдсэн цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, хамтарсан сургалт, дадлагад оролцох офицеруудад оперативын түвшинд ажиллагааны төлөвлөлтийг хийх дадлага, чадварыг олгоход чиглэгдсэн юм.
ЭНХИЙГ ДЭМЖИХ, ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС