Батлан хамгаалахын сайд, Улсын Онцгой комиссын орлогч дарга Г.Сайханбаяр үерийн гамшигт өртөөд буй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллаж тус хорооны орчин нөхцөлтэй биечлэн танилцлаа. Тэрээр үерийн гамшигт өртсөн айл өрхийн иргэдтэй уулзаж, санал зөвлөмжийг нь сонсож, үерийн голомтод үүрэг гүйцэтгэж буй Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, Онцгой байдлын ажилтан, цэргийн алба хаагчид болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэлийг өглөө.
Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр үерийн гамшгийг арилгах, сэргээн босгох ажилд дэмжлэг үзүүлж буй цэргийн алба хаагчдад талархал илэрхийлж, аюулгүй байдлыг чанд сахиж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх талаар онцгой анхаарч ажиллахыг анхаарууллаа.