Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Ахлагч нарын чуулга, уулзалт”-ыг угтан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ахлагч бүрэлдэхүүний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор “Дартс”-ын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнийг Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль хамтран зохион байгуулсан ба төрийн цэргийн болон хууль сахиулах 11 байгууллагын баг, тамирчид 3 төрлөөр өрсөлдөв. Ингээд тэмцээний гутгаар байрт сургагч ахлагч Б.Ганбаатар ахлагчтай Зэвсэгт хүчний Жанжин штабын баг, дэд байрт ахлах ахлагч Б.Отгонжаргал ахлагчтай Тагнуулын ерөнхий газрын баг, тэргүүн байранд ахлах ахлагч Э.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Онцгой байдлын ерөнхий газрын баг тус тус шалгарлаа.
Мөн “Өндөр онооны чөлөөт шидэлт”-ийн тэмцээний эрэгтэй төрөлд Тагнуулын ерөнхий газрын тамирчин, ахлах ахлагч Б.Отгонжаргал, эмэгтэй төрөлд Зэвсэгт хүчний Жанжин штабын тамирчин, ахлах ахлагч Б.Нарантуяа тэргүүн байрт тус тус шалгарав. “Сектор онох” тэмцээний эрэгтэй төрөлд Зэвсэгт хүчний Жанжин штабын тамирчин, сургагч ахлагч Б.Ганбаатар, эмэгтэй төрөлд Цагдаагийн ерөнхий газрын тамирчин, ахлах ахлагч Б.Сарангэрэл нар тус тус тэргүүн байрт шалгарсан амжилт үзүүллээ.