Нийслэлийн Засаг даргын "Хаврын их цэвэрлэгээ" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах тухай 2024 оны А/348 дугаар захирамжийн дагуу гадна орчны цэвэрлэгээг энэ сарын 11-ний өдөр хийлээ. Цэвэрлэгээг БХЯ, ЗХЖШ, Офицеруудын ордон, БЗД Энхтайваны өргөн чөлөө 51, Офицерын тойргоос БЗД хүртэлх төв замын дагуух авто болон явган зорчигчийн талбай, ногоон байгууламжийг ЗХЖШ, ТХЦК, КАБЦК, ЦДБЭЧ, "АЛДАР" спорт хороо, БХЯ-ны ҮААХ, Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн нийт 200 гаруй алба хаагчид 8 бүлэгт хуваагдан цэвэрлэгээг хийсэн юм.
Мөн энэ өдөр Зэвсэгт хүчний Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангийн алба хаагчид Нийслэлийн БЗД, СХД, ХУД, БГД, Налайх дүүргүүдэд өөрийн ангийн байрлалын гадна орчны цэвэрлэгээг нэгэн зэрэг хийж, Нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулахад хувь нэмрээ орууллаа.