• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНУУД НЭГДСЭН ХЭЭРИЙН ГАРАЛТЫГ СУРВАЛЖЛАВ
Нийтэлсэн: 2024-04-05 14:06:39
Үзсэн: 90

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНУУД НЭГДСЭН ХЭЭРИЙН ГАРАЛТЫГ СУРВАЛЖЛАВ
Нийтэлсэн: 2024-04-05 14:06:39 Үзсэн: 90



   Зэвсэгт хүчний Жанжин штабын Захиргааны Удирдлагын газрын Хэвлэл мэдээллийн албанаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургууль зохион байгуулагдаж буйтай холбогдуулан хэвлэл мэдээллийн ажилтнуудыг урьж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлахад хамтран ажиллалаа. Хэвлэл мэдээллийн 40 орчим байгууллагын төлөөлөл Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуулийн хүч нэмэгдүүлсэн ротын байлдааны буудлагатай танилцаж, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчдаас ярилцлага, мэдээлэл олзворлосон юм.

   Мөн хэвлэл мэдээллийн ажилтнуудад цэргийн холбоочдын дэлгэсэн шууд дамжуулалт буюу мотобуудлага, артиллер, зеничдийн галт байраас дрон болон камераар хийж буй бичлэг, орон нутаг дахь ангиудын хээрийн гаралтын явц, илтгэл мэдээллийг сонирхуулж, танилцууллаа.

   Хэвлэл мэдээллийн ажилтнуудад ХЦЗК-ын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Д.Өлзийбаяр, ЗХЖШ-ын ЗУГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга хурандаа Б.Отгонбаяр нар цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлт болон сургуулийн онцлог, зэвсэглэл техникийн талаарх анхны ойлголт өгч, цэргийн албаа сурталчилсан юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74682
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69617
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50457