• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АРТИЛЛЕРИЧИД ЧУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-04-08 13:51:09
Үзсэн: 96

АРТИЛЛЕРИЧИД ЧУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-04-08 13:51:09 Үзсэн: 96



   Зэвсэгт хүчний артиллерийн анги, салбаруудын захирагч (дарга) нарын цугларалтыг сарын 3-ны өдрөөс 5-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү цугларалтаар Зэвсэгт хүчний анги, салбаруудын артиллерийн зэвсэглэл, техникийн шинэчлэл, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, түүнийг шийдвэрлэх арга замыг нь эрэлхийлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэв.

   Цугларалтын эхэнд хурандаа С.Ганбаяр "Буудлага, гал удирдах бэлтгэлийн үр дүнд шинжилгээ хийх, зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах боломж" сэдвээр илтгэл тавьсны дараа Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын артиллерийн захирагч, дарга нар өгөгдсөн сэдвийн дагуу ангийн ажил хамгаалсан юм.

   Ийнхүү уг цугларалтын үеэр артиллерийн анги, салбаруудын захирагч, дарга нарын судалгааны ажлуудыг хэлэлцүүлж, илтгэл бүрийн төгсгөлд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн нь онцлог байлаа. Мөн энэ үеэр "Артиллерийн буудлага, гал удирдах бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг зохион байгуулж, дүнгээ гаргав. Цугларалт явагдаж буй хоёр дахь өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор нар цугларалтын явцтай танилцаж, тулгамдаж буй асуудлын талаар үүрэг, чиглэл өгсөн юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74682
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69617
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50457