• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АЛАГ БӨМБӨГ, УРАН НҮҮДЛЭЭР ӨРСӨЛДӨВ
Нийтэлсэн: 2024-03-27 09:37:02
Үзсэн: 89

АЛАГ БӨМБӨГ, УРАН НҮҮДЛЭЭР ӨРСӨЛДӨВ
Нийтэлсэн: 2024-03-27 09:37:02 Үзсэн: 89



    Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Спорт танхимд Барилга-инженерийн цэргийн Ахмадын хорооны ахмадуудын дунд Софт волейболын тэмцээн болов. Уг тэмцээнийг Зүүнбаянгийн дивизийн Инженер сапёрын тусгай батальон буюу 202 дугаар ангийн Ахмадын зөвлөлөөс хариуцан зохион байгууллаа.

    Тэмцээнд А.Хүрэлчулуун дасгалжуулагчтай, Д.Самосайхан ахлагчтай 012 дугаар анги, Гавьяат дасгалжуулагч, бэлтгэл дэд хурандаа Ж.Баянцагаан ахлагчтай 047 дугаар анги, бэлтгэл хурандаа Г.Төмөрцоож ахлагчтай 202 дугаар анги, бэлтгэл ахлах ахлагч С.Золбоо ахлагчтай 014 дүгээр ангийн баг тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөв.  Анги, хамт олон, дайчин нөхдөө дэмжихээр хүмүүс нэлээд ирж амралтын нэгэн өдрийг сэтгэлийн цэнгэл эдлэн өнгөрүүлснийг дурдах учиртай.

    Софт волейболын тэргүүн байрыг 012 дугаар ангийн спортын мастер Д.Самосайханы баг эзэлж цом, алтан медаль, мөнгөн шагнал, удаах байруудыг 202, 014 дүгээр ангийн баг эзэлж мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал хүртэв. Энэ үеэр шатрын бооцоот тэмцээн явагдаж 017 дугаар ангийн тамирчин, бэлтгэл дэд хурандаа Ё.Мягмаржав, 014 дүгээр ангийн тамирчин, бэлтгэл дэд хурандаа Т.Доржнамжин, 017 дугаар ангийн тамирчин бэлтгэл ахлагч О.Цоггэрэл нар эхний 3 байрыг эзэллээ.

    Тэмцээний нээлтийн үеэр Барилга-инженерийн цэргийн Ахмадын хорооноос 2 ахмад настны Хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх, ахмадуудын дунд машинтай болон явган аялал зохион байгуулахаар төлөвлөсөн талаар Ахмадын хорооны гүйцэтгэх захирал, бэлтгэл хурандаа П.Наваансүрэн танилцуулав.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74685
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69620
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50461