Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойн нэрэмжит спортын цогцолбор тэмцээнд Монгол цэргийн нэгдсэн холбоо (МЦНХ), Зэвсэгт хүчний Жанжин штаб (ЗХЖШ), Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ), Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ), Шүүх шинжилгээний ерөнхий газар (ШШЕГ), Тагнуулын ерөнхий газар (ТЕГ), Төрийн тусгай хамгаалалтын газар (ТТХГ)-ын ахмадын хороод, МЦНХ-ны АНУ дахь салбар зөвлөл, МЦНХ-ны салбар холбоодын баруун, зүүн бүсийн багууд зэрэг нийт 12 багийн 180 тамирчид гар бөмбөг, шатар, ширээний теннис, биллиард, дартсын төрлөөр 48 багц медалийн төлөө хоёр өдөр өрсөлдлөө.
Тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалтыг орон нутагт бүсчлэн зохион байгуулсан бөгөөд МЦНХ-ны зүүн, баруун бүсийн баг тамирчид тэмцээнд идэвхтэй оролцсон юм. Энэхүү спортын цогцолбор тэмцээний хаалтын ажиллагаа 3 дугаар сарын 24-ний өдөр болж, дүнгээ гаргалаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрыг ЗХЖШ-ын ахмадын хороо, Дэд байрыг ТЕГ-ын ахмадын хороо, Гутгаар байрыг ЦЕГ-ын ахмадын хороо тус тус эзэлж, тэргүүн байр эзэлсэн ЗХЖШ-ын ахмадын хорооны дарга, хошууч генерал Д.Бадамд аваргын цом, өргөмжлөлийг МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга дэслэгч генерал Ц.Тогоо гардуулав.
Тэмцээний төрөл тус бүрд багууд дараах байрыг эзэллээ. Үүнд:
ГАР БӨМБӨГ:
o 1 дүгээр байр ЗХЖШ-ын ахмадын хороо,
o 2 дугаар байр ЦЕГ-ын ахмадын хороо,
o 3 дугаар байр ХХЕГ-ын ахмадын хороо,
ШАТАР:
o 1 дүгээр байр ТЕГ-ын ахмадын хороо,
o 2 дугаар байр ШШГЕГ-ын ахмадын хороо,
o 3 дугаар байр ХХЕГ-ын ахмадын хороо
БИЛЛИАРД:
o 1 дүгээр байр ТЕГ-ын ахмадын хороо,
o 2 дугаар байр ТТХГ-ын ахмадын хороо,
o 3 дугаар байр ЗХЖШ-ын ахмадын хороо,
ДАРТС:
o 1 дүгээр байр ХХЕГ-ын ахмадын хороо,
o 2 дугаар байр МЦНХ-ны салбар холбоо Баруун бүс,
o 3 дугаар байр ЗХЖШ-ын ахмадын хороо,
ТЕННИС:
o 1 дүгээр байр ЦЕГ-ын ахмадын хороо,
o 2 дугаар байр ЗХЖШ-ын ахмадын хороо,
o 3 дугаар байр ТЕГ-ын ахмадын хороо тус тус эзэлсэн юм.
Тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байр эзэлж, шилжин явах цомыг үүрд хадгалж буй ЗХЖШ-ын Ахмадын хорооны удирдлага, баг, тамирчдад баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.
ЗХЖШ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА