Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2024 оныг Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд Зэвсэгт хүчний ахлагчийн бүрэлдэхүүний дунд зохион байгуулж буй спортын цогцолбор тэмцээний нээлт өнөөдөр (2024.03.20) боллоо.
Тэмцээн сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, дартс гэсэн дөрвөн төрлөөр явагдаж буй бөгөөд төрлийн цэргийн командлалуудын 300 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Шалгарсан баг тамирчид төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдах спортын цогцолбор тэмцээнд оролцох юм.
ЗХЖШ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА