• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БИД ХАМТДАА МАЛЧДАД ТУСАЛЪЯ” АЯН СҮХБААТАР АЙМАГТ
Нийтэлсэн: 2024-03-06 14:02:39
Үзсэн: 331

БИД ХАМТДАА МАЛЧДАД ТУСАЛЪЯ” АЯН СҮХБААТАР АЙМАГТ
Нийтэлсэн: 2024-03-06 14:02:39 Үзсэн: 331



    Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний алба хаагчдын өрнүүлж байгаа “Бид хамтдаа, малчдадаа тусалъя” аяны хүрээнд Сүхбаатар аймагт Зэвсэгт хүчний 338, 011, 013, 014, 120 дугаар ангийн алба хаагчид гамшгийн хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

    Тодруулбал, Сүхбаатар аймгийн хэмжээнд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Онгон, Дарьганга, Халзан, Сүхбаатар, Түвшинширээ, Уулбаян, Мөнххаан сумдад Зэвсэгт хүчний 5 ангийн 112 алба хаагч, 9 нэгж техниктэйгээр 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 9 бүлэг үүрэг гүйцэтгэж өвөлжилт хүндэрсэн, цас шуурч зам хаагдсан газруудад туулц сайтай техникийн хүчээр хүрч 18 айлыг нүүлгэн шилжүүлж, цасанд дарагдсан 101 өрхийн гэр, малын хашааг цаснаас гаргаж, тусламжийн хүнс, өвс, тэжээлийг 29 өрхөд хүргэлээ.

    Мөн хөдөө орон нутагт хөдөлгөөн үйлдэж замд саатсан 4 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, нийт 4350 км замыг туулж улсын хэмжээнд нүүрлээд байгаа гамшгийн нөхцөл байдлыг даван туулах ажиллагаанд тайван цагийн үүргийг амжилттай биелүүлэн ажиллаж байна.

   Түүний зэрэгцээ Зэвсэгт хүчний 011 дүгээр анги, 016 дугаар нэгтгэлээс томилогдсон дэд хурандаа Г.Жаргалангаар ахлуулсан 3 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй хөдөлгөөнт засварын бүлэг гамшгийн хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлж буй бүлгүүдийн техникийн засвар, үйлчилгээг цаг тухай бүрд нь хийж үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг нь ханган ажиллаж байна. Тусламж, үйлчилгээ авсан орон нутгийн захиргааны байгууллага болон иргэд баярласнаа илэрхийлж Зэвсэгт хүчний үйл ажиллагаанд ажлын өндөр их амжилтыг хүсэн ерөөе нийгмийн уламжилъя.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74688
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69624
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50465