• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-03-07 13:43:39
Үзсэн: 356

ЗХЖШ ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-03-07 13:43:39 Үзсэн: 356



    Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба болон даргын зөвлөлийн гишүүд Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлалд ажиллаж буй эмэгтэй генерал, офицер, ахлагч, ажилтнууддаа Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлэх хүндэтгэлийн ёслолын ажиллагааг өнөөдөр (2024.03.07) зохион байгууллаа.

   Энэхүү ёслолын ажиллагааны эхэнд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба “Төрийн цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага нь офицер, ахлагч, ажилтнуудаа сонгон шалгаруулж, томилон ажиллуулдаг бөгөөд Та бүхэн энэ шалгуур, шаардлагыг бүрэн хангаж, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаад баяр хүргэе. Цэргийн шинэчлэлийг эрчимжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх үйл хэрэгт Та бүхний оруулж буй хувь нэмэр их. Мөн бидний цэвэр, тухтай орчинд ажиллах нөхцөлийг ямагт бүрдүүлж байдаг БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн хамт олонд онцгойлон талархал илэрхийлье” гэдгийг онцоллоо. Мөн энэ үеэр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид урлагийн мэндчилгээ дэвшүүлж, ажлын арвин их амжилтыг хүсэн ерөөсөн юм.

 

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74688
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69624
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50465