• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХОЛБООЧИН ДАЙЧИД ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Нийтэлсэн: 2024-02-15 17:15:56
Үзсэн: 491

ХОЛБООЧИН ДАЙЧИД ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Нийтэлсэн: 2024-02-15 17:15:56 Үзсэн: 491



    Монгол улсын цэргийн нийтлэг дүрмүүдийн “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн нэгдүгээр бүлгийн 76 дугаар зүйл, гал түймрийн хяналтын эргүүлийн үүргийн 76.1, 76.2.2, 76.2.3, 76.2.5, дугаар зүйлүүдийн хэрэгжилтийг хангах, “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн 3 дугаар бүлгийн 17 дугаар зүйл, “Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүргийн биелэлтийг хангах ажлын хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдийг гэнэтийн аюул ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг нь нэмэгдүүлэх, ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Сургалтыг ангийн материаллаг бааз, тавиулан, агуулахын байрлалыг түшиглэн семинар, дадлагын хэлбэрээр 2 үе шаттай явууллаа.

   Галын аюулгүй байдлын тухай хуулийн зүйл заалт, Монгол улсын цэргийн нийтлэг дүрмүүдэд тусгагдсан заалтуудын талаар лекц бэлтгэн салааны захирагч С.Оюун-Эрдэнэ хичээл орсны дараагаар, цэргийн амрах байранд байрлах гал түймрийн булангийн танилцуулга, багаж нэг бүрийн үүрэг, зориулалт, галын аюул гарсан тохиолдолд өгөх команд дохио болон нөөц гарцыг нэг бүрчлэн ротын ахлагч сургагч ахлагч Ш.Жамсран танилцууллаа.

   Хоёрдугаар шатанд зохиомол цагийн байдал үүсгэн ротод команд өгөх ажиллагаа болон тавиулангийн байрлалд гал гарсан тухай мэдээг холбооны хэрэгслээр дамжуулан бие бүрэлдэхүүнд зарлан мэдээлэл хүргэх ажлыг салааны захирагч дэслэгч Б.Отгонбилэг хариуцаж ажилласан бол ротын захирагч ахлах дэслэгч С.Лхагвасүрэн тавиулангийн байрлалд гал түймэр үүсэх цагийн байдалд тохирсон орчин нөхцлийг бүрдүүлэн 3 төрлийн шатамхай материалийг ямар багаж, хэрэгслээр хэрхэн унтраах талаарх хичээлийн цэгийг төхөөрөмжлөн явууллаа.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74688
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69624
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50465