• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД МОНГОЛ ТҮМНИЙ УЛАМЖЛАЛТ ИХ БАЯРАА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-02-14 09:56:02
Үзсэн: 541

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД МОНГОЛ ТҮМНИЙ УЛАМЖЛАЛТ ИХ БАЯРАА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-02-14 09:56:02 Үзсэн: 541



    БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн нүүдлийн соёл иргэншлийн үнэт өв, ёс заншил, эв нэгдэл, ерөөл бэлгэдлийн дээд болсон өнө эртний уламжлалт үндэсний их баяраа ажиллагааны газар оронд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

    Хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн энэ өдөр цэргийн багийн бие бүрэлдэхүүн эцэг тэнгэр, эх дэлхийдээ сүслэн залбирч, ургах улаан нарнаасаа цог хийморийн элчийг авч, ёс заншил, төрт ёсоо дээдлэн, сэтгэлээ төвшитгөн, итгэлээ бэхэлж, үгийн сайныг хэлэлцэн ахас ихсээ хүндлэн золголоо.

    Энэ үеэр цэргийн багийн захирагч хурандаа Т.Уламбаяр нийт бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ Монголын цагаан сар нь Монгол үндэстнийг дэлхий ертөнцөд тодотгон харуулж, сурталчлан таниулдаг хосгүй үнэт өв соёл учир ажиллагааны газар оронд ийнхүү тэмдэглэн өнгөрүүлж буйгаа онцлоод айлчлан ирж буй хөх луу жилдээ улс орон, төр засаг, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн мадаггүй сайн биелүүлж, мэргэжлийн ур чадвар сахилга зохион байгуулалтаараа онцгойрч, хайртай бүхэнтэйгээ эрүүл энх учран золгохын өлзийт ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүллээ.

                                                                                                                                                                                                                                                                                Цэргийн багийн хэвлэлийн төлөөлөгч ахлах дэслэгч Ө.НАСАНТОГТОХ

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74688
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69624
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50465