• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-08 02:33:22
Үзсэн: 162

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-02-08 02:33:22 Үзсэн: 162



     Зэвсэгт хүчний 338 дугаар анги, 124 дүгээр ангийн 168 дугаар салбарт ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа Д.Дугаррагчаа, БИЦУГ-ын дарга хурандаа Х.Батсайхан болон албаны бусад хүмүүс энэ сарын 7-ны өдөр ажиллалаа. ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямбыг Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн Хүндэт харуул жагсаж хүндэтгэн угтлаа.

     ЗХЖШ-ын даргад Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн захирагч хурандаа П.Мөнхбат, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 086 дугаар салбарын үйл ажиллагааны танилцуулгыг ахмад Б.Баянтөр нар илтгэж танилцууллаа. Энэ үеэр Зэвсэгт хүчний анги, салбарын захирагч нарын тавьсан санал, хүсэлтийг ЗХЖШ- ын дарга сонсож зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, цаашид орон нутагт ажиллаж буй алба хаагчдынхаа нийгмийн хамгаалал, ажиллах орчныг сайжруулахад дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

     Үүний дараа тус ангийн үйл ажиллагаатай танилцсан ба өнгөрсөн онд шинээр ашиглалтад оруулсан хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн байраар орж, хугацаат албаны түрүүч, байлдагч нартай уулзлаа.

     Энэ үеэр орон нутгийн байгууллагатай хамтран дайчдынхаа оюунд хөрөнгө оруулалт хийж, сарын хугацаанд явагдсан ном уншиж, номын тэмдэглэл хөтөлсөн тэмдэглэлүүдтэй танилцаж, цэргийн албанд ирээд ном унших дуртай болсон байлдагч нарыг урмын үгсээр сайшааж, хугацаат цэргийн алба хаагчдад гарын бэлэг гардууллаа.

    Мөн 2023 оны 10 дугаар сард түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн 168 дугаар салбарт ажиллалаа. Энэ салбарын үйл ажиллагааны танилцуулгыг салбарын захирагч дэд хурандаа М.Мөнхбат илтгэж, тулгамдаж буй асуудлаа илтгэсэн юм.

    Үүний дараа Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба Баруун-Урт цэргийн хүрээний Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бие бүрэлдэхүүнтэй Сүхбаатар аймгийн Хөгжим драмын театрт уулзаж, Батлан хамгаалах бодлого, эрх зүйн шинэчлэл, Зэвсэгт хүчний хөгжил, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх зорилтуудыг танилцуулж, албандаа амжилт гарган ажиллаж буй зарим алба хаагчдыг Батлан хамгаалах салбарын шагнал болон ЗХЖШ-ын Жуух бичгээр шагнаж урамшууллаа.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74685
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69620
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50461