• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 325 ДУГААР АНГИД БИЕИЙН ТАМИРЫН ЗААЛ АШИГЛАЛТАД ОРОВ
Нийтэлсэн: 2024-02-08 00:15:06
Үзсэн: 116

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 325 ДУГААР АНГИД БИЕИЙН ТАМИРЫН ЗААЛ АШИГЛАЛТАД ОРОВ
Нийтэлсэн: 2024-02-08 00:15:06 Үзсэн: 116



     Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн удирдлага, офицер, ахлагч, ажилтан албан хаагчид өөрсдийн нөөц боломжоо ашиглаж биеийн тамирын зааландаа засвар тохижилтын ажил хийж нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Ангийн биеийн тамирын заалны нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат, Завхан аймгийн ЗДТГ-ын дарга Г.Мягмарсүрэн арын албаныхан оролцлоо.

   Мөн нээлтийн үйл ажиллагаанд зориулж төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудын дунд нөхөрсөг волейболын тэмцээнийг зохион байгуулж явуулахад хошууч Л.Баасансүрэн даргатай аймгийн ШШГГ-ын баг, дэд байрт дэд хурандаа Н.Отгонжаргал даргатай Цагдаагийн газрын багууд тэргүүллээ. Харин сагсан бөмбөгийн тэмцээний I байрт ахмад Д. Бат-Эрдэнэ ахлагчтай Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, II байрт ахмад Ц.Тогтохбаатар ахлагчтай Зэвсэгт хүчний 325 дугаар анги, III байрт ахлах дэслэгч Г.Ганбат ахлагчтай Цагдаагийн газар тус тус байр эзэллээ.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74685
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69620
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50461