• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЧИНГИС ХААН ОДОНТ "МОРИН ХУУРЫН ЧУУЛГА"-ЫН ТАЛАРХЛЫН ТОГЛОЛТ ҮЗЛЭЭ
Нийтэлсэн: 2024-02-09 23:33:47
Үзсэн: 599

ЧИНГИС ХААН ОДОНТ "МОРИН ХУУРЫН ЧУУЛГА"-ЫН ТАЛАРХЛЫН ТОГЛОЛТ ҮЗЛЭЭ
Нийтэлсэн: 2024-02-09 23:33:47 Үзсэн: 599



     Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 08-ны өдөр Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртсэн Улсын Филармонийн Морин хуурын чуулгын ТАЛАРХЛЫН тоглолтыг үзлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээсэн юм.

     Морин хуурын чуулгыг анх 1992 онд байгуулж, анхны тоглолтоо 1993 онд хийсэн түүхтэй. Одоогоор эх орондоо 3000 гаруй, дэлхийн 21 улсад 95 удаа 600 гаруй удаа тоглож, уран бүтээлээ толилуулаад буй хамт олон билээ. Морин хуурын чуулгын тоглолтод Соёлын сайд Ч.Номин, ЗХЖШ-ын Суртал хүмүүжил сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга хурандаа Ү.Хүрлээ нар хамт үзэж, хугацаат цэргийн алба хаагчидтай дурсгалын зураг татуулсан юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74688
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69624
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50465