• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АЖЛЫН ХЭСГИЙН ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-01-31 18:25:11
Үзсэн: 289

АЖЛЫН ХЭСГИЙН ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-01-31 18:25:11 Үзсэн: 289



    Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын чуулга уулзалт”, ахлагч нарын жилийг угтсан ЗХЖШ-ын даргаар ахлуулсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийн гуравдугаар хуралдааныг Зэвсэгт хүчний Жанжин штабт энэ сарын 31-ны өдөр зохион байгууллаа.

   Энэхүү хуралдаанд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга хурандаа Р.Энхболд болон ажлын хэсэгт томилогдсон Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагын төлөөлөл оролцлоо.

   Гуравдугаар хуралдаанаар 2024 оны 03 дугаар сард Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачлагчаар зохион байгуулагдах “Эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах талаар хэлэлцэж, ахлагчийн чуулга уулзалтыг угтсан ажил арга хэмжээг хэрэгжүүлэх дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилж, цаашид хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалтыг хэлэлцлээ.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74685
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69620
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50461