• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТНУУД НОМЫН ДУУ СОНСЛОО
Нийтэлсэн: 2024-01-31 14:45:30
Үзсэн: 235

ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТНУУД НОМЫН ДУУ СОНСЛОО
Нийтэлсэн: 2024-01-31 14:45:30 Үзсэн: 235



    БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын хүний нөөцийн ажилтнуудыг хамруулсан сургалтыг энэ сарын 30, 31-ний өдөр зохион байгуулж байна. Батлан хамгаалахын хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг хангах, хүний нөөцийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чиглэлээр хийгдэж байгаа үйл ажиллагааны талаар нэгдмэл ойлголтод хүрэх зорилготой тус сургалт танхим болон цахим хэлбэрээр явагдаж байгаа юм.

    Сургалтыг нээж БХЯ-ны ТЗУГ-ын дарга хурандаа Р.Энхболд хэлсэн үгэндээ "Өнгөрсөн 2023 онд зөвхөн Батлан хамгаалах яам, түүний харьяа байгууллагуудын хүний нөөцийн ажилтнууд хамрагдаж байсан тус сургалт энэ удаад цар хүрээ нь өргөжиж Батлан хамгаалах салбарын хүний нөөцийн нийт ажилтнууд оролцож байгаагаараа онцлог бөгөөд та бүхний ажлын үр дүнг дээшлүүлэхэд шинэ мэдлэг, мэдээллээр хангасан, олон талын ач холбогдолтой юм" гэв.

    Энэхүү сургалтаар холбогдох албан тушаалтнууд “Батлан хамгаалах салбарын хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, анхаарах асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Хүний нөөцийн томилгоог хийж буй өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд” зэргийг хөндөж, шинэчлэн батлагдсан “Батлан хамгаалах салбарын шагнал олгох журам”-ын талаар танилцууллаа.

    Мөн АТГ-ын ахлах комиссар Б.Тэрбиш “Авлигаас урьдчилан сэргийлэх нь”, ХБХХЕГ-ын мэргэжилтэн Д.Сонгохбаяр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт, дэд зөвлөлийн үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавилаа. Энэ үеэр АТГ-ын ахлах комиссар Б.Тэрбиш авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр БХЯ-ны хийж хэрэгжүүлж буй ажлууд үр дүнтэй хэрэгжиж байгаа төдийгүй сүүлийн жилүүдэд шударга байдлын үнэлгээгээр бусад яамдаа тэргүүлж байгааг онцлов.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74685
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69620
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50461