• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ИХХЭТ СУМЫН МАЛЧИД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖЭЭ
Нийтэлсэн: 2024-01-30 11:42:48
Үзсэн: 212

ИХХЭТ СУМЫН МАЛЧИД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖЭЭ
Нийтэлсэн: 2024-01-30 11:42:48 Үзсэн: 212



    Зэвсэгт хүчний 70 гаруй цэргийн алба хаагч 20 гаруй нэгж техниктэйгээр өвөлжилт хүндэрсэн долоон аймагт ажиллаж байна. Цасанд боогдсон зам давааг нээх, алслагдмал малчин өрхөд өвс тэжээл хүргэх ажлыг тасралтгүй гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчдад аймаг, орон нутаг тэр дундаа малчид, тээвэрчдээс талархал дэвшүүлсээр байна.

    Төв аймгийн удирдлагууд цас зуд нүүрлэсэн амаргүй цаг үед 2023 оны 11 дүгээр сараас эхлэн хүн хүчний дэмжлэг үзүүлж байгаа Зэвсэгт хүчнийхэнд тусгайлан талархал илэрхийлсэн бол Дорноговь аймгийн Иххэт сумын иргэд “Үүрэг өгөхөд үгүй гэж хэлдэггүй цэргийнхэндээ баярлалаа. Зуд турхныг туулахад та бүхний тусламж бидэнд нөмөр болж байна” хэмээн цахим хуудаснаа давлагаа үүсгэсэн байна.

    Одоогоор Хуурай замын нэгтгэл, ангиас гэхэд Дорноговь аймгийн Иххэт суманд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хошууч Б.Чойдоржоор ахлуулсан бүлэг, Төв аймгийн Бүрэн, Баян-Өндөр суманд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн ахлах ахлагч О.Баасанжаргал, ахлах ахлагч Э.Очирбалаар ахлуулсан бүлэг, Лүн суманд Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн дэслэгч М.Чойнхороор ахлуулсан бүлэг, Өвөрхангай аймгийн Бүрд суманд Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн ахлах дэслэгч Б.Балжиннямаар ахлуулсан бүлэг тус тус үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Зарим сумдад ажиллаж байсан Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл болон 326 дугаар ангийн бүлгийнхэн 20 гаруй хоног үүрэг гүйцэтгээд өнгөрсөн амралтын өдрүүдэд буусан байна.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74688
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69624
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50465