• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦАГААН САРЫН ТЭМЦЭЭНИЙ ДҮН ГАРЛАА
Нийтэлсэн: 2024-01-26 09:13:52
Үзсэн: 134

ЦАГААН САРЫН ТЭМЦЭЭНИЙ ДҮН ГАРЛАА
Нийтэлсэн: 2024-01-26 09:13:52 Үзсэн: 134



    Төрийн цэргийн байгууллагуудын дунд 20 дахь жилдээ зохион байгуулагдсан "Цагаан сар Монгол түмний уламжлалт их баяр" тэмцээний дүн гарлаа. Тэмцээний тэргүүн байранд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Цагаан сүлд баг, дэд байранд Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн Их зэвсэг баг, гутгаар байранд Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Барилгачин дайчид баг, тусгай байранд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн Таван эрдэнэ баг тус тус шалгарлаа.

    Шилдэг удирдлагаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хошууч Д.Уламбаяр, тэмцээний асуулт хариултын шилдэг оролцогчоор БЗД-ээс татагдан ирсэн Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн байлдагч Б.Золбаяр шалгарч Соёмбо редакцын шагнал хүртсэн бол шилдэг эрэгтэй дуучнаар Дотоодын цэргийн 805 дугаар анги байлдагч Г.Ариунбаатар, эмэгтэй дуучнаар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн дэслэгч М.Цэрэнпагам, шилдэг шагай харваачаар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн дэд ахлагч Б.Өлзийнаран, шилдэг хөгжөөн дэмжигч хамт олноор Дотоодын цэргийн 805 дугаар анги тус тус шалгарлаа.

     Энэхүү тэмцээний ерөнхий шүүгчээр ЗХЖШ-ын Суртал хүмүүжил сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга хурандаа Ү.Хүрлээ, МУАЖ Ц.Үенч, МҮОНРТ-ийн редактор МУСГЗ Ч.Буянхишиг, МУУГЗ Г.Батнасан, ЦДБЭЧ-ын уран сайхны удирдаач МУСТА хошууч Л.Баттөр, МУБИС-ийн багш хэл шинжлэх ухааны доктор Г.Батсуурь нар шүүн явуулж, МУСГЗ Р.Өнөржаргал, МУСТА Б.Батболд нар хөтлөн явууллаа.

Монголын үндэсний өв соёлоороо өрсөлдсөн эрхэм мөрдэс нэгт нөхдөдөө баярыг хүргэе ээ.

Монгол өв соёл мөнхөд оршиг ээ . . .

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74689
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69625
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50466