• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ДАРГАЛАХ АЛБАН ТУШААЛЫН АХЛАГЧ НАРЫН ОНОЛ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-01-24 17:41:23
Үзсэн: 193

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ДАРГАЛАХ АЛБАН ТУШААЛЫН АХЛАГЧ НАРЫН ОНОЛ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-01-24 17:41:23 Үзсэн: 193



     Энэ жилийн Зэвсэгт хүчний даргалах албан тушаалын ахлагч нарын онол арга зүйн цугларалт “ Өөрчлөлтийн менежмент ахлагчийн алба” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Цугларалтын нээлтэд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах, ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Н.Баасан болон Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, ангиудын тэргүүн ахлагч нар оролцож байна. Цугларалтыг ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Н.Баасан үг хэлж нээж, цугларалтад оролцож буй бүрэлдэхүүнд амжилт хүслээ.

    Үүний дараа Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба “Өөрчлөлтийн менежмент-Зэвсэгт хүчин” сэдвээр лекц уншлаа. Тэрээр лекцийнхээ эхэнд мэргэжлийн Зэвсэгт хүчний гол цөмийг бүрдүүлсэн мэргэжлийн ахлагч нарыг Та бүхэн удирдаж байна. Удирдлагын менежментийг хийх нь цаг үеийн шаардлага байгааг онцолсон юм.

    Энэхүү цугларалт “Өөрчлөлтийн менежмент ба төрийн албаны шинэтгэл”, Байгууллагын өөрчлөлтийн менежмент”, “Дэлхий дахинд өрнөж буй цэргийн ажиллагааны онцлог, жижиг бүлгүүдийн ажиллагаа", ”Зэвсэгт хүчний хүний нөөцийн бодлого, ахлагчийн алба”, "Сэтгэлгээний өөрчлөлтийг хийхэд тулгарах эрсдэлийг удирдах”, "Өөрчлөлтийн менежмент-Гадаад улс орнуудын Зэвсэгт хүчний ахлагчийн алба”, "Монгол ондоошил", “Ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөр 2024”-ийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон бүлгийн хэлэлцүүлгээр энэ сарын 23, 24-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд төгсгөлд нь Зэвсэгт хүчний ахлагч нарын сахилгын дүнг танилцуулах юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74682
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69617
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50457