• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХУЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ “ЦАГААН ТУУЗТАН” АЯНД НЭГДЛЭЭ
Нийтэлсэн: 2023-12-04 10:01:02
Үзсэн: 177

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХУЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ “ЦАГААН ТУУЗТАН” АЯНД НЭГДЛЭЭ
Нийтэлсэн: 2023-12-04 10:01:02 Үзсэн: 177



           Монгол Улсад “Хүндлэл-хамгийн тод гэрэл” уриан дор 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд явагдаж буй жендэрт суурилсан хучирхийлэлтэй тэмцэх “Цагаан туузтан” 16 хоногийн аянд ЗХЖШ, ТЦК, Удирдах газрын бүрэлдэхүүн нэгдэж, аяны мэдээлэл, уриаг цахим орчинд түгээх, хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр удирдамжид заасан санаачилгыг дэмжин ажиллаж байна.

     Уг аяны хүрээнд ЗХЖШ, ТХЦК, БИЦУГ, КАБЦК-ын бүрэлдэхүүн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны эрэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишигийн “Жендэр”, “Жендэрийн хэвшмэл ойлголт”, “Жендэрт суурилсан хүчирхийлэл”, “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх йцагаан туузтаны аян” зэрэг сэдвээр зохион байгуулсан сургалтад хамрагдав. Сургалтын үеэр алба хаагчид охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй, хүчирхийлэл үйлдэхгүй гэдгийг амлаж, энгэртээ цагаан тууз зүүлээ.

                                                                      ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ЖЕНДЭРИЙН ОРОН ТООНЫ БУС ДЭД ЗӨВЛӨЛ

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74677
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69612
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50453